У.Хүрэлсүх: Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол сахилга бат, хариуцлага шүү

69

 

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө.

-       Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг хязгаарлах, богино хугацаанд хумих, таслан зогсоох, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх

-       КОВИД19-ын халдварын голомтын бүс, объект, халдвар илэрсэн байр, гэр, орон сууц, гудамж, зай талбай, олон нийтийн үйлчилгээний төвд иж бүрэн аруитгал халдваргүйтгэлийг хийх ажлыг шуурхай зохион байгуулах, түүнд хяналт тавих

-       Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрын  сурагч, оюутнуудын хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах

-       Түлш, эрчим хүч, дулаан, усан хангамж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажилагааг тасралтгүй зохион байгуулах, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тус тус даалгав.

 

Албан даалгаврыг өгөх явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна. Иймд дээрхи хугацаанд халдварын тархалтыг хяналтдаа авах ёстой.  Халдвар бүртгэгдсэн газруудыг сайтар ариутгаж, хатуу хамгаалалтад авч, хүн нэвтрүүлэхгүй байх, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид анхаарах хэрэгтэй. Ард иргэд хуулиа хэрэгжүүлж, гараа угааж, хоорондын зай барих, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх мэргэжлийнхний зөвлөмжийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү гэв.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.