Нөхцөл байдал ирэх онд улам дордож магадгүй

64

Нөхцөл байдал ирэх онд улам дордож магадгүй

 

Тус хороо Дэлхийн хүнсний хөтөлбөрийн өлсгөлөнг дайн, мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг онцгойлон сайшаасан юм. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Биасли Норвегийн Нобелийн хорооноос хүнсний хороонд энхтайвны шагналыг олгохоор болсон нь дэлхийн удирдагчдад 2021 онд хүмүүнлэгийн нөхцөл байдал 2020 оноос ч дор байж магадгүй гэсэн сэрэмжлүүлэг өгөх гэсэн оролдлого хэмээн AP агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр "Дэлхийн удирдагчид бэлэн мөнгө болон урамшууллын багц олгох, өр төлбөрийг хойшлуулах зэргээр 2020 онд өлсгөлөн, хямрал хүрээгээ тэлэхээс сэргийлсэн. Харин 2021 онд байдал улам дордоно” хэмээсэн байна. Азийн хөгжлийн банк коронавирусийн цар тахлын улмаас 270 орчим сая хүнийг өлсгөлөнгийн ирмэгт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлээд буй. Түүнчлэн бага, дунд орлоготой орнуудын эдийн засаг улам бүр доройтож байгааг тус банкнаас анхааруулсаар байгаа юм. Биасли болзошгүй хямралыг Титаниктай зүйрлэж, "Бид яг одоо мөсөн ууланд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна.
Мөсөн уул бол өлсгөлөн, тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөн” гэв. Түүний үзэж буйгаар Дэлхийн хүнсний хөтөлбөр ирэх жил өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалтай холбоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дор хаяж 15 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Дэлхийн хүнсний хөтөлбөрийг 1961 онд НҮБ-аас хямралд орсон бүс нутгуудад туслах зорилгоор туршилтын механизм болгон байгуулсан боловч олон жилийн турш хүнсний аюулгүй байдал, өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэсэн хамгийн том хүмүүнлэгийн байгууллагуудын нэг болж өргөжөөд байгаа юм. 
 
 
 
 
Дэлхийн хэмжээнд одоогоор өлөн зэлмүүн амьдарч байгаа нэг тэрбум хүн бий гэсэн тооцоо бий. Энэ нь долоон хүн тутмын нэг нь гэсэн үг юм. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.1 тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог НҮБийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO) гаргажээ. Дэлхийн хүн ам хүнсний дутагдалд ороход нэлээд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буй аж.
 
 
 
 
Тухайлбал, хөгжиж буй орнуудад хүн ам хурдацтай өсөж буй нь хүнс тэжээлийн дутагдал бий болоход нөлөөлж байна. Хүнс тэжээлийн хомсдлыг бууруулахын тулд ирээдүйд газар тариалангийн бүс нутаг хүрээгээ тэлж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнсний хаягдлыг бууруулахад анхааран ажиллаж эхэлнэ гэж ажиглагчид үзэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, хоол хүнсний дутагдал үүсэхэд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт ажээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн' сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.