ОХУ-д эцэг нь зургаан хүүхдээ барьцаалж, цагдаагийн алба хаагчдыг олон цаг саатуулжээ

95

ОХУ-д эцэг нь зургаан хүүхдээ барьцаалж, цагдаагийн алба хаагчдыг олон цаг саатуулжээ

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын Пролетарская гэх гудамжинд нэгэн этгээд зургаан хүүхэд барьцааллаа гэх дуудлагын дагуу тус хотын цагдаагийн алба хаагчид яаралтай очиж, ажиллажээ.

Уг дуудлагыг анх эхнэр нь өгсөн бөгөөд нөхөр нь түүнийг гэрээсээ хөөж, хаалгаа түгжин, хүүхдүүдээ алах болно хэмээн заналхийлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн бага нь гурван настай, том нь 15 настай ажээ. Цагдаагийн алба хаагчдыг очиход тус этгээд нь хаалгаа нээж өгөлгүй олон цаг эсэргүүцсэн бөгөөд хүч хэрэглэвэл хүүхдүүдийг алах болно хэмээн заналхийлсэн учир цагдаагийн алба хаагчид хүндхэн байдалд орж нэмэлт хүч дуудан хоёр цаг гаруй тухайн этгээдийг хаалгаа нээхийг ятгасан байна.

 

 

Энэ хугацаанд хаалгаар хүүхдүүдийн уйлах дуу сонсогдсоор байжээ. Улмаар онцгой байдал болон цагдаагий алба хаагчид сэтгэл зүйч дуудсан бөгөөд тухайн этгээд нь сэтгэл зүйчтэй ярилцсаны эцэст хаалгаа нээж, хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулжээ. Сэтгэл зүйчийн хэлснээр тус этгээд нь сэтгэц мэдрэлийн өөрчлөлтэй байсан байна. Эхнэр нь энэ талаар огт мэдээгүй байснаа хэлсэн бөгөөд азаар хүүхдүүд гэмтэж, бэртээгүй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

http://isee.mn/n/15892

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.