Тоглолт дээр нь халдвар гарсан солонгос дуучин уучлал хүслээ

711

 

Тоглолт дээр нь халдвар гарсан солонгос дуучин уучлал хүслээ

 

Өмнөд Солонгосын дуучин Юн До Хёны Тэгүд хийсэн тоглолтыг үзсэн нэг хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон билээ.

Юн До Хён Instagram хуудсаараа дамжуулан, уучлал гуйсан байна.

Тэрээр "Юуны өмнө би Тэгүгийн оршин суугчдаас төвөг учруулсандаа уучлал гуйж байна. Энэ сарын 15-нд болсон концертыг үзсэн хүмүүсээс хүлцэл өчье. Тэр тоглолтыг үзсэн нэг хүнээс 11 дүгээр сарын 20-нд коронавирус илэрсэн мэдээг сонслоо. Тоглолтын танхимын камерын бичлэгийг үзсэн мэргэжлийн хүмүүс бүх үзэгч биш зөвхөн тухайн үзэгчийн ойр сууж байсан хүмүүс шинжилгээнд орох шаардлагатай гэж үзсэн. Одоогийн байдлаар шинжилгээнд орсон бүх хүний хариу сөрөг гараад байна. Дахин уучлал гуйя. Би тоглолтоо аюулгүйн дүрмээр зохион байгуулж, танхимын 50 хувийн суудалд л тасалбар зарсан. Бүх дүрмийг дагасан болохоор аюулгүй гэж би бодсон. Халдвар авсан үзэгч хурдан эдгээсэй гэж хүсэн ерөөж байна” гэж бичжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>