Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

111

Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

 

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон нутгийн иргэд Улаанбаатар хотоос гарч чадахгүй гацаад буй. Тэднийг арванхоёрдугаар сарын 1-н гэхэд нийслэлээс гаргана гэж Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Тэгвэл гэртээ харих хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэлжээ. Тодруулбал, орон нутгийн иргэдийг 119.mn сайтын мэдээллийн санд бүртгэн тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсны дараа буцаах юм байна. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж, бусад аймагт халдварын голомт үүсгэхгүй байх чиглэлээр бүх арга хэмжээг авна гэж албаныхан хэлж байна.

Ийнхүү шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд Автотээврийн үндэсний төвийн Eticket.transdep.mn сайтад онлайн тасалбар захиалж, зорчих боломж бүрдэх аж. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.