Ерөнхий сайд асан Д.Содном: УИХ-ыг 5 жил болгож, Эдийн засгийн хүрээлэн байгуулах хэрэгтэй
- Эдийн засгийн тамир тэнхээ буюу нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлсэн байх хэмжээ,
- Гадаад зээлийн өрийг багасгах, валютын нөөцийг өсгөх шаардлагын үүднээс экспортын орлогыг нэмэгдүүлсэн байх хэмжээ. Үүний дотор уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний экспортоос олох валютын орлого, мөн аялал жуулчлалаас олох валютын орлого.
- Ядуурлыг бууруулсан байх, дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн байх хэмжээ.
- Гадаргын усыг говь хээрийн бүсийн усны хэрэгцээнд зориулж ашиглах, гүний усны нөөцийг хадгалах, усалгаатай тариалантай болох мэт экологийн томхон төсөл байж болох.
- Урт хугацааны бодлогын цом нь аз жаргалтай иргэд бүхий улс болох. Аз жаргал гэдгийг эрдэмтэд янз бүрээр ярьдаг. Аз жаргалтай байхад өвчингүй, өргүй, ариун сэтгэлтэй тайван байхаас өөр юуч хэрэггүй гэж ярьдаг бол Амьдарч байгаа орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун байхыг аз жаргалтай гэж үзэх ёстой гэж ярьдаг. Монгол хүн бүр сэтгэл хангалуун амьдрах ямар нөхцөлийг бүрдүүлвэл зохих талаар судалгаа дүгнэлт гаргамаар байна.
- Нүүрс, Төмрийн хүдэр, Зэсийн баяжмал, Газрын тос зэрэг уул уурхайн үйлдвэрийн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, боловсруулаагүй түүхий эд экспортлохыг хязгаарлах.
- Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд хөгжүүлэх, тухайлбал ямааны ноолуур сарлагийн хөөврийг 100 хувь ээрсэн утас болгох, малын арьс ширийг 100 хувь боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах,
- Жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх малыг зарлагадаж байх тухай, дотоодын хэрэгцээнээс илүү гарсан зарлагадах малыг экспортод борлуулах, дотоодын төвлөрсөн хэрэгцээнд болон экспортод гаргах малыг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд төхөөрч үйлдвэрт махыг нь боловсруулдаг байх тухай хууль гаргаж, тэр үндсэн дээр ойрын таван жилд мал төхөөрөх, мах боловсруулах 100 үйлдвэрийг гурван сум бүрийн дунд нэг байхаар тооцож байгуулах,
- Ойрын 10 жилд сум нэг бүрийг мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэртэй болгож малчдад хувьцаа эзэмшүүлэх замаар сумдад ажлын байр бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх. Хөгжилтэй улс орнуудад малыг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд төхөөрдөг, гараар төхөөрөхийг хориглосон хууль байдаг гэсэн.
- Боловсруулсан нүүрс, төмрийн хүдэр зэрэг хэмжээ ихтэй бүтээгдэхүүнийг экспортлохдоо төмөр замаар тээвэрлэдэг болох, Тавантолгой - Гашуунсухайт, Нарийнсухайт – Шивээхүрэнгийн төмөр замыг ойрын хоёр жилд барьж ашиглалтад оруулах.Цахилгаан эрчим хүчний импортыг хэмнэх, гадаадын хамаарлыг багасгах зорилгоор Тавантолгойн уурхайн дэргэд дулааны станц барих, Сэлэнгэ мөрөнд усан цахилган станц барих тухай шийдвэр гаргаж ирэх таван жилд хэрэгжүүлэх гэх мэт.