Гурван өдрийн байдлаар нийт 11023 зорчигч нийслэл, орон нутаг хооронд зорчжээ

470
 

"Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам"-д заасны дагуу иргэдийг хот хооронд нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх ажлыг автотээврийн үндэсний төв зохион байгуулж байна. Журмын хүрээнд шинжилгээний хариу нь сөрөг гарч ЭМЯ-наас АТҮТ-ийн онлайн захиалгын ETICKET.TRANSDEP.MN сайтад мэдээлэл нь сүлжээгээр ирсэний дараа иргэд онлайнаар хот хооронд зорчих тасалбар захиалах боломж бүрдэх юм.

Энэ сарын 1-нээс 03-ны өдрүүдэд Улаанбаатар- Орон нутгийн 59 чиглэлд 255 тээврийн хэрэгслээр 8431 зорчигч зорчсон байна. Харин Орон нутаг- Улаанбаатар 44 чиглэлд 122 тээврийн хэрэгслээр 2592 зорчигч зорчжээ. Дээрх хугацаанд 2 талдаа нийт 11023 зорчигч зорчсон дүн мэдээ байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>