ЗГ: Хот, хөдөөгүй бүх суурь зардлуудыг "тэг"-лэж төр хариуцахаар боллоо

493

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа. Тэдгээрээс онцлоход, хот, орон нутгийн нийт иргэдийн амьжиргааг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байраа хадгалахад дэмжлэг болгож бүх суурь зардлуудыг тэглэж төр хариуцах шийдвэр гаргажээ. 

Үүнд:

  • Айл бүрийн цахилгааны төлбөр 
  • Айл бүрийн дулааны төлбөр /100 м2 хүртэл/
  • Айл бүрийн усны төлбөр
  • Айл бүрийн хогны төлбөр
  • ААН-ийн цахилгааны төлбөр
  • ААН-ийн дулааны төлбөр
  • ААН-ийн усны төлбөр
  • ААН-ийн хогны төлбөр
  • ААН-ийн уур хэрэглэсний төлбөр хамрагдана.

Мөн сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 75 хувь болгож нэмж хямдрууллаа. Харин банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, уул уурхай, үүрэн холбооны оператор копманиуд ороогүй юм байна.

Энэхүү шийдвэр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>