Хабиб: Гол зорилго минь холимог тулааныг Олимпын хөтөлбөрт оруулах

480

 

Хабиб: Гол зорилго минь холимог тулааныг Олимпын хөтөлбөрт оруулах

 

ОХУ-ын тулаанч, UFC холбооны аварга Хабиб Нурмагомедов Узбекистаны Ташкентэд айлчилж байна.

Айлчлалын дараа Хабиб хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр Хабиб холимог тулааныг олимпын хөтөлбөрт оруулах зорилготой байгаагаа илэрхийлсэн юм.

Хабиб "Ойрын хоёр, гурван жилийн гол зорилго маань холимог тулааныг олимпын хөтөлбөрт оруулах явдал. Удахгүй би маш олон хүнтэй ажлын уулзалт хийнэ. ОУОХ-ны тэргүүн Томас Бахтай уулзалт төлөвлөсөн байгаа. Парисын олимпод амжихгүй бол Лос-Анжелесийн наадамд холимог тулаанчид олимпод оролцох боломжтой гэж бодож байна. Саад учирч байгаа ганц зүйл нь ОУОХ манай спортын төрлийг хэт хатуу, харгис гэж үздэгт байгаа юм. Харин тамирчдын алдар нэр, ивээн тэтгэгчид, телевизийн талаасаа бол холимог тулаан үзэгчдийн сонирхлыг маш их татна. Хэрэв холимог тулаан олимпын хөтөлбөрт орж чадвал хөл бөмбөг, хөнгөн атлетиктай зэрэгцэхээр их үзэгчтэй байх болно” гэж ярилаа.

 
https://news.zindaa.mn/3i69

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>