Үндсэн хуулийн дээр заларсан “13-ын А” маягт
Үндсэн хуулиар олгосон “Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй” гэснээр бол хэзээ ч, хаана ч, аль ч шатлалын эмнэлэгт хандах эрхтэй. Амьд явах эрхтэй гэснээр бол үүнд ямар нэгэн саад тотгор байх ёсгүй гэсэн утга ойлгогдоно. Дээр нь эмч, эмнэлгээ өвчтөн өөрөө сонгох эрхтэй гэж заасан байна шүү дээ. Гэтэл ийн зориод очсон иргэнээ эмнэлэг нь хүлээж авдаггүй. Ийм гажуудал зөвхөн Монголд л байна.