Тэтгэврийн зээлээ "тэглүүлсэн"-ээс бусад ахмадуудад нэг сая төгрөг олгоно

93

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ нэгэн анхаарал татсан мэдээллийг хүргэсэн юм. Тодруулбал, хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авч, 420 гаруй мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг 2020 оны эхээр батлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд үлдсэн ахмадууддаа нэг сая төгрөгийг ирэх таван сард багтаан бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгаа юм байна. Үүнийг, баялгийн өгөөжийг иргэдэд тэгш хуваарилах, Үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжсэн анхны үйл хэрэг байсан бөгөөд одоо энэ зарчмыг бие даасан хуулиар баталгаажуулахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах гэж байгаа юм гэж тайлбарлав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.