Монголчууд бид өөрсдөөсөө л болдог
За бас нэг шалдан үнэнийг хэлэх хэрэгтэй боллоо. Миний бие энэ мэтийг Монгол эх оронд минь хэрэг болох болов уу, монгол ахан дүүс минь эрт орой нэгэн цагт сэхээрэх байх гэж бат итгэн өгүүлдэг ухаантай. Залуу үе бидний үр хүүхдүүд өөр болж байгааг ажиглаад ирээдүйд бас ч гэж итгээд тэр л дээ. Найз нөхөд маань ч зөв ойлгоно гэж итгэдэг юм шүү дээ.
Монголчууд бид өөрсдөөсөө л болдогыг эх түүхийн гол гол баримтууд хэлээд байдаг юм. Их эзэн Чингэс хааны төр улс яагаад мөхсөн бэ? Хүн болгон мэднэ. Эзэн хааны суудлын төлөө, эрх мэдлийн төлөө ахан дүүсийн тэмцэл, хуваагдлаас сулран унаж, бүр сүүлд Халх, Ойрдоороо үзээд дэлхийн их гүрэн байсан Монгол яах аргагүй Манжийн эрх мэдэлд орсон. Ийнхүү өөр хоорондоо дайтаж байх зуур чоно борооноор болж, Оросын эзэнт гүрэн Байгал нуур, Буриад Монгол гээд умард нутгийг эзлэн авчээ.
Монгол улс де юри Хятадын харьяат мужаар 1945 он хүртэл оршиж байв. Их гүрэн ингэж унасан, хоёр зааны дунд хулгана болон үлдсэн нь монголчууд бидний өөрсдөөс маань л болсон.
Хоёрхон жилийн өмнө хүйгээрээ ЖДҮчин, хулгайч болж, монголчууд бүгд паах, пөөх болсон. Тэр дээрэмчдийг төрөөс зайлуулахгүй яасан юм бэ? Харин ч шагнаад 62 суудал УИХ (Улсын их хулгарууд) -д өглөө. Хэний буруу вэ? Монголчуудынх.