С.Энхболд: Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакцин оруулж ирнэ

151

С.Энхболд: Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакцин оруулж ирнэ

 

 

Засгийн газраас энэ сарын 23 буюу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулахтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхэлнэ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хаанаас ямар вакцин оруулж ирсэн иргэдээ вакцинжуулах, вакцины хадгалалт, тээвэрлэлтэд хэрхэн анхаарч байгаа зэрэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулт өглөө. Тэрээр "Энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулж эхлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ, хэлэлцээ хийж байгаа. Эхнээсээ заримынх нь тээвэрлэлтийг төлөвлөөд ажиллаж байна. Эхний ээлжид Pfizer болон Astra Zeneca вакцин орж ирнэ. ХӨСҮТ-д вакцин хадгалах бүх нөхцөлийг бүрдүүлсэн. Pfizer вакциныг -70 градуст хадгалах ёстой. Энэ шаардлагыг хангасан агуулах, тоног төхөөрөмжийг бүрэн хангасан.

 

"Ковакс" хөтөлбөрийн санхүүжилтээр хүн амынхаа 20 хувийг вакцинжуулна. Нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Үлдсэн хувийг нь бусад санхүүжилтээр шийдвэрлэх ёстой. Энэ асуудал бүрэн шийдэгдэж Сангийн яаман дээр батлагдсан. Яагаад нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах гэж байгаа вэ гэхээр 0-18 насны нэг сая 200 мянган хүн бий. Вакцинууд маань 16, зарим нь 18-наас дээш насны хүнд хийнэ гэсэн зөвлөмжтэй. Тиймээс хүн амын 60 хувь гэж үзэж байгаа юм" гэлээ.

Иргэдээ дараах шатлалын дагуу вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

  Зорилтот хүн ам Хамрагдах хүн амын тоо Нийт хүн амд эзлэх хувь
1 Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид 56.047 1.7%
2 Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) 52.750 1.6%
3 50-аас дээш насны хүн ам 583.545 17.7%
4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 230.781 7%
5 Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) 276.937 8.4%
6 Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) 65.937 2%
7 Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүр тээврийн жолооч гэм мэт) 329.687

10%

8 Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид 69.234 2.1%
9 Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам 313.202 9.5%
    1.978.120 60%

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.