ДЭМБ “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөв

418

ДЭМБ “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөв

 

ЖЕНЕВ. 
/Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ "AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрчээ.
ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, тус байгууллага "AstraZeneca-SKBio” /БНСУ/ компани болон Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэнд үйлдвэрлэсэн "AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.   
 
 
 
"Одоо вакциныг хурдан тараах бүх урьдчилсан нөхцөл бидэнд бүрдээд байна. Гэхдээ бид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
 
 
 
Хэд хоногийн өмнө ДЭМБ-ын шинжээчдийн баг энэхүү вакциныг хэрэглэх талаар түр зөвлөмж гаргасан байна. Шинжээчид насанд хүрсэн бүх хүнд вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай хийх ёстойг анхааруулж, "Өмнөд Африк" хувилбар илэрсэн орнуудад хэрэглэж болно гэж зөвлөсөн байна.   
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>