Баянгол дүүрэг "Нэг хаалга - Нэг шинжилгээ"-г амжилттай зохион байгуулж дууслаа

33

 

Баянгол дүүрэг "Нэг хаалга - Нэг шинжилгээ"-г амжилттай зохион байгуулж дууслаа

 

Баянгол дүүрэг "Нэг хаалга–Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 63,000 өрхөө өргөтгөсөн шинжилгээнд хамруулж, амжилттай зохион байгуулж дууслаа. Тухайлбал, хоёрдугаар сарын 11, 12, 13, 17-ны өдөр 63,000 өрхийг суурин 56 цэг, явуулын 97 цэг дээр шинжилгээнд хамруулсан байна.

УГ АЖИЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАСАН:

- БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, дэмжин туслалцсан БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, УБТЗ-ын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд

- Дүүргийн ЗДТГ, 25 хороодын ажлын алба, харъяа хэлтсийн албан хаагчид

- Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын Цагдаагийн Хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид

- Наркологийн эмнэлгийн хамт олон

- Мөн тээврийн үйлчилгээ үзүүлсэн "Эрдэм Транс” ХХК-ийн жолооч нартаа баярлалаа.

Иргэний үүргээ биелүүлэн, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН БАЯНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА.

\

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.