Дэлхийн шилдэг тусгай хүчнүүд сургалт бэлтгэлээ хэрхэн явуулдаг вэ?
АНУ-ын Тусгай хүчнийхнийг ногоон берет малгайгаар нь төвөггүй таньж болдог.Тэнд элсэхийн тулд заавал Тусгай хүчний үндсэн курсэд суралцах ёстой.Энэхүү курс нь 53 долоо хоногийн турш үргэлжлэх зургаан шаттай хөтөлбөрөөс бүрддэг.Элсэхийн өмнө эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын сорил өгч, тэнцвэл сонсогч нь дараачийн шатанд өгсөх замаар суралцдаг.
Маршийн хугацаанд төрөл бүрийн цагийн байдалд шийдвэр гаргах, багаар ажиллах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг чадварыг давхар олгодог.Дараа нь ажиллагааны төлөвлөлт гаргах, шүхрээр буух, буудлагын дасгал сургуулиудыг боловсруулдаг.