ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТА АРХИЧИН, ЗАВХАЙ ШҮҮГЧ НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦНО УУ?
Бусдын гэм буруутай эсэхийг тогтоож, Монгол Улсын нэрийн өмнөөс ял шийтгэл оноодог шүүгчдийг томилох эрхтэй хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэтэл архичин, завхай шүүгч нарт Х.Баттулга ямар нэгэн хариуцлага тооцсонгүй өнөөдрийг хүрлээ. Биеэ үнэлэгч авчирч, мөнгө төлөн завхайрч, хамт архидсан шүүгч нар нь "Би буруугүй, бичлэг авч тараасан СӨХ-ны ажилчдыг Эрүүгийн хуулийн 6 зүйлийн 9 дэх заалтаар буруутгах үндэслэлтэй” гэдэг мэдээллийг зохион байгуулалттайгаар ичиж улайхгүй тарааж байна. Хуульчид шударга ариун байж, өөрсдөө ч хуулийг дагаж мөрдөх учиртай. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та завхай, архичин шүүгч нартаа хариуцлага тооцно уу?