Монголчуудын хийлгэх 4 вакциныг харьцуулах нь

Яг одоогийн байдлаар, БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "АстраЗенека”-гийн 150 мянган тун вакцин, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "BBIBP-CorV" вакцины 300 мянган тунг манай улс хүлээн аваад байна.

Мэдээж хэрэг чухал давуу тал бол үнэ. 4 орчим доллар, зарим үед 2,5 доллароор борлуулж буй уг вакциныг үйлдвэрлэгч компани "цар тахлын үед вакцинаас ашиг олохыг эрмэлзэхгүй” гэдгээ мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр, тус компани богино хугацаанд асар их хэмжээний вакцин үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгохоор төлөвлөсөн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Тухайлбал, 3 дугаар сарын эцэс гэхэд 700 сая тун, энэ оны туршид 3 тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчийн ярьснаар, вакцины гаж нөлөөнүүдийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр илэрдэг ба тариулснаас хойш хэдхэн хоногийн дараа алга болж байна. Хэрвээ халуурах, өвдөх шинж тэмдгүүд илэрвэл парацетамолын найрлагатай өвчин намдаах, халуун буулгах эмүүдийг хэрэглэхийг зөвлөжээ. Вакцин тариулсан 10 хүн тутмын нэгд нь тариулсан газарт өвдөх, ядрах, толгой өвдөх, булчин өвдөх, халуурах, жихүүдэс төрөх, үе мөчөөр өвдөх гэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдсан байна. Харин 100 хүн тутмын нэгд нь тунгалагийн зангилаа томрох өөрчлөлт гарах магадлалтай.

Хятадын төрийн өмчийн "Синофарм” компанид үйлдвэрлэсэн уг вакцины нэг тун нь 32 орчим долларын үнэтэй, ердийн хөргөгчинд /+4+8 хэм C/ хадгалж болох ба 21 хоногийн зайтай хоёр тунг хийнэ. Харин үнийн хувьд зөрүүтэй мэдээллүүд бий. Жишээлбэл, синовак вакцин Зүүн Өмнөд Азийн орнуудад 5 доллар, 14 доллар, 38 доллар гэсэн зөрүүтэй үнээр худалдаалагдаж байгаа нь тухайн орнууд дахь авлигатай холбоотой байж магадгүй гэх мэдээлэл цацагджээ.

Оросын вакцин нь SARS-CoV-2 вирусний өргөсний уургийн геномийг агуулсан аденовирусний вектор дээр суурилагдсан бөгөөд энэ нь олон арван жилийн туршид сайтар судлагдсан платформ учраас аюулгүй байх учиртай. Энэхүү платформыг Эбола, MERS өвчний эсрэг вакцин гарган авахад ашиглаж байжээ.