Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна

39

Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна

 

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 77 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3153 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол 2306 болж байна. 

Дотоодод халдвар авсан 2634 хүн байна. 

Нийт халдвар авсан 77 хүний 71 нь ойрын хавьтал. Задалвал, 61 нь нэг дэх удаагийн шинжилгээгээр, 10 хүнд хоёрдахь удаагийн шинжилгээгээр, 5 нь хүний эх үүсвэр тодорхойгүй. 1 шинэ голомт үүссэн. 

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 77 хувь буюу 2442 хүн эдгэрээд байна. 

Одоогоор 696 хүн эмчлэгдэж буй бөгөөд 626 хүний биеийн байдал хөнгөн, 62 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, 3 хүн маш хүнд байна. Нэг дор олуулаа цугларах нь халдварын маш том эрсдлийг дагуулж байна" гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.