“Пентхаус 2” драм РЕКОРД ТОГТООСООР байна
Өмнөд Солонгосын SBS-ийн "Пентхаус 2” хит драм үзэгчдийн тоогоор рекорд амжилт тогтоосоор байна.
Nielsen Korea-д бичсэнээр энэ сарын 23-нд дэлгэцэнд гарсан "Пентхаус 2” цувралын 3-р ангийг БНСУ-д телевиз үзэгчдийн 22.3 хувь нь үзэж сонирхсон байна. Энэ нь тус цувралын хувьд шинэ амжилт юм.
Тус цуврал Өмнөд Солонгосын 20-49 насны телевиз үзэгчдийн 10.1 хувийг татаж чадсан гэсэн тооцоо гарсан байна.