Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг "Малчдаа мартах учиргүй" хандивын аяныг зохион байгуулж байна

346

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг "Малчдаа мартах учиргүй" хандивын аяныг зохион байгуулж байна

 

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өөрсдөө санаачлан "Малчдаа мартах учиргүй" хандивын аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян нь саяхан Дундговь аймагт болсон гамшгийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон малчиддаа туслах зорилготой аж. Тэд фэйсбүүк, твиттерээр халаглаж суухаасаа илүүтэй яг газар дээр нь очиж малчидтайгаа уулзаж, нөхцөл байдлыг бодитоор харуулах үүднээс Дундговь аймагт очиж, гамшигт өртсөн 7-8 сумаар орж, нэвтрүүлгээ бэлтгэжээ.
 
Аяны хүрээнд "Малчдаа Мартах Учиргүй" тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолт энэ сарын 7, 8-нд Unilive 88, Ddish 900 сувгаар 20.00 цагаас гарах аж. Улмаар тоглолтоос олсон орлогыг гамшигт өртсөн малчдад зориулах юм байна. 
 
Ингээд тэдний Дундговь аймгаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>