Монголын далбаатай хөлөг онгоц хууль бус бараа тээвэрлэжээ

1148
Малайзийн Цагдаагийн газраас энэ сарын 16-нд архи согтууруулах ундаа хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн хэргээр Монголын далбаатай хөлөг онгоцыг саатуулж нийт 1.2 сая долларын хууль бус бараа хураан авсан байна.

Малайзийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Мустафа Камаль Абдул "Өмнөд Жохор мужийн эргийн орчим явж байсан Монголын далбаатай хөлөг онгоц их хэмжээний хориотой бараатай яьж байсныг илрүүлэн баривчилсан. Сингапураас Индонезийн Думай хот руу явж байсан гэх энэ онгоцонд үзлэг хийхэд бичиг баримтан дээр бүртгэлтэй байсан тосны оронд 7840 хайрцаг виски, ром дарс байсан” гэж мэдэгджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>