Зам ашигласны төлбөр авах нь хууль бус гэв

1029
Зам ашигласны төлбөр авах нь хууль бус гэвНийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор "Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээл авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан. Энэ журмын хүрээнд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс, мөн хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжуулан хот руу нэвтрэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамж авдаг болсон.

Тэгвэл Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооноос авто зам ашигласны хураамжийг хууль бус хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ.
Учир нь НИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тогтоосон гэнэ. Гэтэл НИТХ 2015 оны төсвөө батлахдаа уг тогтоолынхоо дагуу 10,6 тэрбум төгрөгийн хураамж авахаар төсөвлөсөн байгаа аж. Үүнийг тус холбооноос эсэргүүцуж буйгаа илэрхийлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>