Ц.Анандбазар: "МАН намайг гишүүнээс түтгэлзүүлсэн шийдвэрээ удахгүй хүчингүй болгоно" гэжээ Гол мэдээ 24-06-2021, 09:41 259 Хуваалцах УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрт нь бэлгийн дарамт үзүүлэх болсон тухай Б.Сүндэрьяа гэх эмэгтэй анх олон нийтэд зарласан билээ. Улмаар түүний бэлгийн дарамтанд өртөж байсан гэх хэдэн зуун эмэгтэй байгаа тухай мэдээлэл олон нийтэд хүрч, зонхилон түүнд чиглэсэн "Би ч бас" нэртэй хөдөлгөөн хүртэл байгуулагдсан юм.Мөн хэд хэдэн иргэний гомдлоор цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Энэ бүхэнтэй холбогдуулан МАН-ын Хяналтын Хороо 5 сарын 13-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сурталчилгааны ажлаар Булган аймагт ажиллахыг хориглосон аж. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ бүхэнд огт эмзэглэхгүй байгаа төдийгүй ойр тойрныхондоо: "Удлаа гэхэд ирэх өвөл гэхэд л МАН намайг намын гишүүнээс түтгэлзүүлсэн шийдвэрээ хүчингүй болгоно. Угаасаа өөр арга байхгүй" хэмээн өгүүлсэнийг эх сурвалж өгүүлж байна. Түүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхээ авахын тулд МАН-ын удирдлагуудад их хэмжээний хандив өгсөн байж болох тухай улс төрийн хүрээнд яригддаг юм. Sonin.mn 259 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 24-05-2021, 12:52 Булганд Ц.Анандбазарын эсрэг гарын үсэг цуглуулж эхэлжээ… 3-05-2021, 17:29 УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг илчилсэн сэтгүүлчдийг цагдаа нар шалгаж эхэлжээ… 3-06-2020, 13:39 Ц.Анандбазар машингүй, байргүй, оффиссгүй гэж мэдүүлжээ… 30-01-2020, 16:30 УИХ-ийн гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэж мэдэгдлээ… 14-06-2018, 04:00 Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.