Сагсчин А.Анандын өмсгөл 700 мянган төгрөгт хүрэв

571

Сагсчин А.Анандын өмсгөл 700 мянган төгрөгт хүрэв

 

Сүүлийн үеийн залуусын дэмждэг уран бүтээлчдийн нэг Реппер, ая зохиогч Lil Thug E буюу Б.Төгөлдөрийг эмч нар цусны цочмог хорт хавдартай болохыг оношилсон. Тэрбээр тав хоногийн өмнө Туркийн Истанбул хотыг зорьсон бөгөөд  İstinye Üniversitesi Hastanesi Medical Park”-д хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн байна. Түүний эмчилгээ, мэс заслын төлбөрт эхний байдлаар нийт 650 сая төгрөг хэрэгтэй болж, өчигдрийн байдлаар нийт зардлын 30 орчим хувийг бүрдүүлсэн аж. 
Б.Төгөлдөрийн эмчилгээнд нэмэр болгох зорилгоор сагсан бөмбөгийн ЗхЗ-ын шигшээ багийн тамирчин А.Анандын өмсгөлийг дуудлага худалдаанд оруулахад 700 мянган төгрөгийн үнэд хүрчээ.
Ийм үнээр худалдан авсан эзэн нь “Нинжа Волвес” спорт сангийн гүйцэтгэх захирал Х.Номинзул юм байна. Үүнээс гадна “Токио-2020” наадмын мөнгөн медальт Саеид Моллайгийн жүдоги буюу өмсгөлийг дуудпага худалдаанд оруулж байгаа бөгөөд анхны үнэ нь хоёр сая төгрөгөөс дуудах гэнэ.
 
сонин mn
 
 
сонин mn
 
сонин mn
 
 
сонин mn
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>