БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын төлөөлөгч Сөүлд айлчилна

172

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын төлөөлөгч Сөүлд айлчилна

 

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Умард Солонгостой яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэх арга замын талаар БНСУ-ын тусгай төлөөлөгчтэй хэлэлцэхээр Сөүл хотноо энэ долоо хоногт айлчилна гэдгээ даваа гарагт мэдэгджээ. Сун Ким БНСУ, Японы тусгай төлөөлөгчид болох Но Кю Дук, Такэхиро Фүнакоши нартай Вашингтон хотод уулзсаныхаа дараа энэ долоо хоногтСөүлд айлчилна. Гурван талын төлөөлөгчид өнөөдөр хэлэлцээ хийх юм.
Сун Ким, Но Кю Дук нар даваа гарагт Төрийн департаментын байранд уулзаж, БНАСАУ-ыг хэлэлцээний ширээнд эргэн суулгах арга замын талаар, Солонгосын дайныг дуусгах тунхаг бичгийн тухай хэлэлцсэн байна. Тунхаг бичигт гарын үсэг зурах саналыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн сард гаргасан юм. “Но Кю Дук бид хоёр дайныг дуусгах саналын талаар мөн хэлэлцсэн бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр Сөүлд айлчлах үеэрээ эдгээр болон бусад асуудлын талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэж Сун Ким мэдээлжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>