ЭМЯ:Улаанбаатарт 563 тохиолдол бүртгэгдлээ

371

 

ЭМЯ:Улаанбаатарт 563 тохиолдол бүртгэгдлээ

 

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.12/ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 иргэн коронавирусын халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 372387 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 563 нь Улаанбаатар хотод, 312 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас 1786 хүн  амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28029 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-4493

Хүндэвтэр-4739

Хүнд-1264

Маш хүнд-231 хүн байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>