Мартаж_Болохгүй

390
- Хан-Уул дvvрэгт 17 удаа хутгалуулж амь насаа алдсан, замын цагдаа Д.Ганбатыгаа
- Нийслэлийн Бөөний худалдааны нэгдэл рvv зохион байгуулалттайгаар шөнө дунд бvлэглэн дайрсан зэвсэгт этгээдvvдтэй ганцаараа тэмцэлдсээр 68 удаа хутгалуулж амиа алдсан 20-хон настай цагдаа Б.Лувсангаа
- Өмнөговь аймгийн Гурвансайхан суман дахь хvvхдийн зуслангийн ойн баярын шөнө хөдөөгийн 20 гаруй танхай залуус ташуур, чулуугаар зэвсэглэн отож, дайрч, зодсоор амь насыг нь хохироосон цагдаагийн ахлах дэслэгч Г.Нармандахыгаа
- Урьд нь олон удаа зөрчил гарган баригдаж байсан Баярмагнай гэгч халамцуу этгээд жирийн иргэдийг зовоож зөрчил гаргахад нь баривчлах явцад 13 удаа хутгалуулж амь эрсэдсэн Эрдэнэт хотын цагдаа Г.Дунгарыгаа
- Цээжиндээ таван удаа буудуулж амиа алдсан Сэлэнгэ аймгийн Зvvнхараа сумын банкны цагдаа С.Батсvхийгээ
- Төв аймгийн Эрдэнэ сумын "Мухарын ам"-нд иргэн Цэрэнмядагийн гэр бvлийн найман хvнийг бvрэлгэхээр ирсэн зэвсэгт этгээдээс шөнөжин хамгаалан тэмцсээр өөрөө буудуулж амиа алдсан цагдаа Ц.Гомбосvрэнгээ
- Гэмт этгээдийг баривчлах vед буудуулан, тархиндаа сумтай чигээр 27 жил албаа хаагаад амиа алдсан Хан-Уул дvvргийн цагдаагийн ажилтан, хошууч Гончигдорж нарын 82 цагдаагийн ажилтнаа
- Амиа алдаагvй ч "дутуу" алуулан тарчилж, хөдөлмөрийн чадвараа алдан, насаараа хохирсон 316 цагдаагаа ч бид мартаагvй.
Яагаад ийм хvмvvст БААТАР цол өгч болдоггvй юм бол?
Яагаад ийм хvмvvст төрийн туг бөхийдөггvй, Алтан Өлгий"-д зvглvvлдэггvй юм бол оо?
Яагаад эдний шарилыг хvндэт харуул дамнадаггvй, vлгэр жишээ хөгжимддөггvй, цэргийн хуягтад ачдаггvй юм бол оо?
Амь нас, эрvvл мэнд, нэр төр, амьдрал хувь заяагаа золин байж ард тvмнийхээ амар амгаланг өмгөөлж яваа ядуу шоовдор цагдаа нартаа хvндэтгэлээ илэрхийлж
Амиа өргөсөн цагдаагийн баатарлаг охид, хөвгvvдийнхээ гэгээн дурсгалд сөгдөн мэхийе ээ!
    </div>
    
    <div class=
390

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>