Төрөөд удаагүй нярайг өлгийдөөд зам дагуу тавьсан байжээ

374
 Төрөөд удаагүй нярайг өлгийдөөд зам дагуу тавьсан байжээ
2021 оны арванхоёрдугаар сарын 20-доор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Нэгдүгээр хорооллын арын зам дагуу төрөөд хэдхэн хонож буй нярайг өлгийдөөд тавьсан байсныг хүн хараад цагдаад мэдэгджээ.
Нярай 3.4 кг жинтэй, 50.5 см урттай, хэвийн хүүхэд байсан бөгөөд Нялхсын клиник сувилалд шилжүүлсэн байна. Төрөөд 10 гаруйхан хонож буй нярайн эцэг, эхийг олсон эсэх, энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг ЦЕГ-аас тодруулахад, Цагдаагийн байгууллагаас нярайн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Хүүхэд одоогоор Нялхсын клиник сувиллын асаргаанд байгаа гэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>