Говь-Алтай аймгийн Залуучуудын холбооны III бага чуулган боллоо
Чуулганы үйл ажиллагааг нээж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од үг хэллээ. Тэрбээр “Залуу хүний манлайлал, дуу хоолой, оролцоо улс орны хөгжилд хамгийн чухал байдаг. Монголын залуучууд нэгдэж, хөдөлмөрлөж, хичээж чадвал ямар ч амжилтад хүрч чаддагийг олон залуусын бахархам амжилт харуулж байна. Тиймээс төрөлх нутаг, улс орныхоо хөгжил, сайн сайхны төлөө хамтдаа зүтгэж, хүчээ нэгтгэе” хэмээн уриаллаа.
III бага хурлын хүндэт зочдын төлөөлөл болох Удирдахуйн ухааны доктор, МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар нар залууст мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.
Мөн Алтайн залуучуудын нэгдэл, Монгол поп-опера Лха-Ян хамтлаг Алтайн дууны цоморлог, Хүний заяа зэрэг дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн Хариуцлагын хороонд 5 гишүүн сонгогдож “Масс агентлаг”-ийн ерөнхий менежер Г.Нандин-Эрдэнэ даргаар сонгогдлоо.