Дэлхий дээр 16 сая Чингис хааны үр удам амьдарч байна
Судалгааны ажлыг удирдсан генетикч Марк Жоблин "Нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэг, өндөр бүтээмжтэй суут эрчүүдийн үр тогтоох чадвар сайн байдаг. Алтайн язгуурын хэлээр ярьдаг, нүүдэлчин угсаатнуудын Y хромосом үеэс үед хялбархан дамжиж ирсэн нь улс төрийн зохион байгуулалт, мал аж ахуйд суурилсан хүчирхэг эдийн засгаас нь харагдана” хэмээн ярьжээ.
Энэ үүднээс авч үзвэл, нүүдэлчдийн үр удам Ойрхи Дорнод,
Энэтхэг, Хятад, Монгол, Зүүн Азид тархан суурьшжээ. Тэдний 16 сая нь
Чингис хааны удам мөн болохыг ДНК-ийн судалгаа баталж байгаа ажээ. 80
гаруй жилийн дотор Хятад, Иран, Пакистан, Өмнөд Солонгос, Оросын өмнөд
хэсгийг эзэлсэн Чингис хаан ийм олон хүнд генээ үлдээжээ. Ази, Европт
үлдээсэн түүний үр хойчууд генээ цаашид улам түгээсэн байна.
Профессор Том Робинсоны хэлж буйгаар Хар Тэнгисийн орчим дахь Кавказаас
хааны үр хойчууд цөөнгүй байгаа ажээ. Мөн Циокангга хааны гень орчин
үеийн Монгол, Хятад хүмүүсээс түгээмэл илэрдэг гэнэ.
Хэрэв Чингис хааны булшийг олвол дэлхий дээр амьдарч буй сая сая
хүмүүсийн гарал үүслийг олж тогтоох генийн судалгаанд үнэтэй хувь нэмэр
оруулах юм.
Их Британийн "Wellcome Trust Sanger” хүрээлэнгийн генетикч Крис
Тайлер-Смит "Тэдгээр хүмүүсийн холбоо үнэхээр гайхалтай. Чингис хааны
булш энэ бүхний зангилааг тайлах учиртай” хэмээн "Nature” сэтгүүлд
ярьжээ.