“Говь хангай мебель”-ийн шинэхэн тавилага нурж хэрэглэгчээ гэмтээжээ

3863

“Говь хангай мебель”-ийн шинэхэн тавилага нурж хэрэглэгчээ гэмтээжээЧанартай тавилагыг "Говь хангай мебель”-ээс хэмээх реклам телевиз бүрт цацагдаж, сэтгэлд хоногштол давтдаг. Гэвч тэдний тавилага бидний сэтгэлд хоногштол давтагддаг шиг чанартай сайн байдаггүй бололтой. Урдаас оруулж ирдэг тэдний тавилга шинэ хэрэглэгчийнхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулах шахсан байна. Тодруулбал, Өнгөрсөн сарын 30-нд иргэн А "Говь хангай мебель” ХХК-ийн дэлгүүрээс хүүхдийн ширээ шүүгээ, тавиуртай нь худалдан авсан байна. Шинэ авсан тавилагыг тус компанийн ажилчид угсарч өгөөд явсан аж. Гэтэл шинэхэн авсан тавилгууд хүүгийнх нь дээрээс нуран унаж, гэмтээсэн байна. Энэ тухай "Говь хангай мебель” ХХК-д мэдэгдэхэд "Шалгаж үзлээ. Бид олон улсын стандартын гэрчилгээтэй үйлдвэрийн тавилгыг үйлдвэрийн өгсөн заавраар угсарч үйлчилсэн. Бид эвдэрсэн хэсгийг үйлдвэрийн үнээр, ямар нэг замын зардал бусад нэмэгдэлгүйгээр нийлүүлж өгөх боломжтой” гэсэн мессэж ирүүлжээ.

 “Говь хангай мебель”-ийн шинэхэн тавилага нурж хэрэглэгчээ гэмтээжээ
“Говь хангай мебель”-ийн шинэхэн тавилага нурж хэрэглэгчээ гэмтээжээ
“Говь хангай мебель”-ийн шинэхэн тавилага нурж хэрэглэгчээ гэмтээжээ
“Говь хангай мебель”-ийн шинэхэн тавилага нурж хэрэглэгчээ гэмтээжээ
“Говь хангай мебель”-ийн шинэхэн тавилага нурж хэрэглэгчээ гэмтээжээ

 

Тэдний чанаргүй угсаралт, баталгаагүй тавилга хүүхдийн дээрээс унаж гэмтэл учруулаад төдийгүй амь насанд ч хүрч болзошгүй байлаа. "Говь хангай мебель”-ийнхэн чанар чанцаандаа анхаарал хандуулахгүй бол цаашид хичнээн ч хүн гэмтэхийг хэн ч таахгүй.


 Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>