Эдийн засгийн өсөлт удааширч байгаагаас “Meta” зардлаа танах арга хэмжээ авч эхэллээ

506

Эдийн засгийн өсөлт удааширч байгаагаас “Meta” зардлаа танах арга хэмжээ авч эхэллээ

 

Шинжээчид дэлхийн эдийн засаг удааширна гэж анхааруулж байгаатай холбогдуулан "Meta” компани үйл ажиллагааны зардлаа танах арга хэмжээ авч эхэллээ.

Энэ хүрээнд дунд болон ахлах түвшний албан тушаалд шинээр ажилтан авахаа түр зогсоох эсвэл ажилтан авах үйл явцыг удаашруулахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээлсэн байна. Мөн хэдэн долоо хоногийн өмнө тус компани анхан шатны инженерүүдийг ажилд авах үйл явцыг түр зогсоогоод байсан юм.

Гуравдугаар сараар эцэс болсон санхүүгийн жилийн I улиралд "Meta” компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар буурчээ.

Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ

Bloomberg Tv

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>