“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг 90 хувиар цөөрүүлнэ

85

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг 90 хувиар цөөрүүлнэ

 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой бүтцийн томоохон асуудлыг шийджээ. Тус компани Үндэсний баялгийн сангийн зарчмаар ажиллахаар болжээ.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийг Зэс, өнгөт металын групп, Нүүрс, эрчим хүчний групп, Дэд бүтцийн групп гэсэн гурван групп компани болгож байгаа юм байна. Үүний дүнд замбараагүй явж ирсэн олон охин компани нэг дор төвлөрнө гэж шийдвэр гаргагчид үзжээ. Наад зах нь өмнө нь 260 орчим хүний бүрэлдэхүүнтэй байсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ ердөө 27 хүнтэй болох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.