АНГЛИЙН ТӨВ БАНК: ЭДИЙН ЗАСАГ УНАЛТАД ОРЖ, ИНФЛЯЦ 10 ХУВЬ ДАВАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

103

АНГЛИЙН ТӨВ БАНК: ЭДИЙН ЗАСАГ УНАЛТАД ОРЖ, ИНФЛЯЦ 10 ХУВЬ ДАВАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

 

Английн Төв банк 2022 онд Их Британид инфляц хоёр оронтой тоонд хүрч, эдийн засагт стагфляц удаан хугацаанд үргэлжлэхээр байгааг анхаарууллаа.

Английн Төв банкны бодлогын хүүг 2009 оноос хойших дээд түвшинд хүргэж нэмэгдүүлэх шийдвэрийн улмаас фунт стерлингийн ханш сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч суларсан юм. Түүнчлэн Их Британийн Засгийн газрын бондын өгөөж огцом буураад байна.

Английн Төв банк шинэ төсөөлөлдөө 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.25 хувиар агшина гэж тооцоолжээ. Түүнчлэн үйлдвэрлэл энэ оны IV улиралд нэг хувиар буурна гэж тооцоолсон байна.

Э.Мишээлт

Bloomberg tv

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.