ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: МАЛЧИН зах байнга ажиллуулж, ченжээр махны үнэ хөөрөгдөхөө зогсооё

357

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: МАЛЧИН зах байнга ажиллуулж, ченжээр махны үнэ хөөрөгдөхөө зогсооё

 

ШӨХТГ-ын шинэхэн дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудсандаа ийнхүү бчижээ. Тэрбээр махны үнэ өсгөдөг ченжүүдийг халах талаар бичсэн аж.

С.Мөнхчулуун: Эмээлт, Налайх, Бугын сангийн аж ахуйн наана гэх мэт хотруу орох хэсгүүдэд "МАЛЧИН ЗАХ" нэртэй байнгын махны захууд ажиллуулж ченжийг халбал махны үнэ зохиомлоор өсөхөөс сэргийлэх юм. Мөн МАЛЧИН ЗАХ дээрээ 10-11 сард өвлийн идэшний худалдаа зохион байгуулбал хавар үнэ өсөхөөс сэргийлэхэд ч нэмэртэй. Иргэд, дэлгүүр, гуанз, ресторанууд өглөө эрт очоод ченжийн дамжлагагүйгээр шууд малчдын гар дээрээс хямд махаа худалдаад авах боломжтой болно. МАЛЧИН ЗАХ-ын үйл ажиллагааг төсвийн мөнгөөр төрөөс хийх шаардлагагүй, тухайн байршлуудад газар гаргаж өгөөд, төсөл сонгон шалгаруулаад, хувийн хэвшлээр хийлгэхэд болно.

Харин түүн дээрээ мэргэжлийн хяналт хяналтаа сайн тавиад ажиллахад болно. Махны талаар хэдэн зүйл нэмж хэлэхэд: Мах боловсруулах үйлдвэрүүд зөвхөн экспортод гарах махыг боловсруулж байна. Манай дотоодын хүнсний хэрэгцээний мах нь үйлдвэрээр дамждаггүй, ямар ч боловсруулалт хийгддэггүй, малчдын гар дээрээс ченжээр дамжаад зах, дэлгүүр, гуанз, ресторан, хиам, консервын үйлдвэрүүдэд очдог юм байна. Нөөцийн мах бол ченжээр дамжилгүй намар малдчын гар дээрээс шууд нөөцийн мах бэлтгэлийн үйлдвэрүүдийн гарт очиж хөлдөөгчинд хадгалагдаж байгаад хавар иргэдийн гар дээр хүрч байгаа мах юм.Эцэст нь хэлэхэд эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор дэмжиж байж жилийн дөрвөн улирал нойтон, шинэ мах иднэ дээ.Жич: Ченж гэдэгт малчдын гар дээрээс мах аваад оруулж ирж байгаа зардал шингэсэн махны худалдаачдыг хэлээгүй. Дэнжийн 1000-ын гадаа зогсоод тэдний авчирсан махыг авч үнэ өсгөж худалдаачдад зардаг бүлэг ченжүүдийг хэлж байгаа болно." хэмээжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>