Эдийн засагт урьд өмнө байгаагүй “шок” үүсэхээр байгааг “Goldman Sachs” анхаарууллаа

102

Эдийн засагт урьд өмнө байгаагүй “шок” үүсэхээр байгааг “Goldman Sachs” анхаарууллаа

 

Инфляцаас үүдэлтэй эрсдэл, бодлогын хүүнд гарч буй өөрчлөлт, ОХУ Украинд халдсан зэрэг нь дэлхийн эдийн засгийг өвдөг сөхрүүлэхээр байгааг "Goldman Sach” группийн Ерөнхийлөгч Жон Уолдрон анхаарууллаа.

Үүний нөлөөгөөр эдийн засгийн орчин нөхцөл ирээдүйд улам чангарч, хөрөнгийн зах зээл хүндрэлтэй учирна гэдгийг тодотгожээ. Түүний мэдэгдэл "JPMorgan Chase” компанийн Гүйцэтгэх захирлын "АНУ-ын эдийн засагт хар шуурга ойрхон ирж байна” гэсэн анхааруулгыг улам бататгаж байна.

Харин олон улсын нөхцөл байдлыг харвал БНСУ-д хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсөж, инфляц сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрлээ.


Түүнчлэн Унгарын форинт бүх цагийн доод түвшинд хүрч суларснаар, Төв банк нь бодлогын хүүгээ 30 суурь нэгжээр өсгөж, 6.5 хувьд хүргэсэн байна. Ингэснээр Унгар улс Европын Холбооны гишүүн орнууд дундаас хамгийн өндөр бодлогын хүүтэй улс боллоо.

Үүнээс гадна Пакистаны гадаад валютын нөөц 10 тэрбум ам.доллароос доош бууж буурсны улмаас Олон Улсын Валютын Сангаас зээл авч чадаагүй нөхцөл эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй байна.

Харин дайны улмаас Украин улсын Төв банк бодлогын хүүгээ 10 хувиас 25 хувь болгон нэмэгдүүллээ. Энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

М.Аминаа

 
Bloomberg Tv

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.