Дэлхийн хамгийн өндөр 10 хөшөө

20425

Дэлхийн хамгийн өндөр 10 хөшөө

 

Та бидний өдөр бүр байнга хардаг зүйлсийн нэг нь хөшөө, дурсгал билээ. Хөшөө нь дэлхий дээр юу байсан гэдгийг батлан үлдэж үр хойчид нь дурсан сануулж байдаг. Мөн аялал жуулчлалын салбарт томоохон байр суурийг эзэлдэг.Тэгвэл бил дэлхийн хамгийн өндөр АРВАН хөшөөг танилцуулахаар бэлдлээ.

10.The Motherland Calls

"Эх орон дуудаж байна" 85 метр тус хөшөө нь 1967 онд нээлтээ хийсэн Европ дахь хамгийн өндөр хөшөө юм. Оросын Волгоград хотод байрлах уг хөшөө нь Эх орныг дүрсэлсэн байдаг. Тус хөшөөний суурийг эс тооцвол дэлхийн хамгийн өндөр эмэгтэйн хөшөө болдог ажээ.

 9.Dai Kannon of Kita no Miyako park

Кита но Мияко цэцэрлэгт хүрээлэнгийн Дай Каннон хөшөө нь 88 метр өндөртэй, 1989 онд баригдсан бөгөөд Канноныг дүрсэлсэн байдаг. Хөшөө Япон Улсын Хоккайдод байрладаг бөгөөд 1989-1991 оны хооронд дэлхийн хамгийн өндөр хөшөө байсан юм.

8.Great Buddha of Thailand

Тайландын Их Будда 92 метр өндөртэй. Алтаар будсан Буддагийн бетонон хөшөө Тайландын Анг Тхонг хотод байрладаг. Хөшөө нээлтээ 2008 онд хийж байжээ.

7.Guishan Guanyin

Гуйшан Гуаньин 99 метрийн өндөртэй хөшөө. Алтадсан хүрэл хөшөөнд 11 толгойт мянган зэвсэгт Гуаньиныг дүрсэлсэн байдаг. Энэхүү хөшөө нь Хятадын Хунань мужид байдаг бөгөөд 2009 онд нээлтээ хийсэн.

 6.Sendai Daikannon

Сендай Дайканнон 100 метрийн өндөртэй тус хөшөө нь Канноныг дүрсэлсэн бөгөөд 1991-1993 онд дэлхийн хамгийн өндөр хөшөө байсан юм. Тус хөшөө Японы Мияги мужид байрладаг.

5.Ushiku Daibutsu 

Үшикү Дайбүцү 100 метрийн өндөртэй Буддагийн хөшөө нь 1993 онд баригдсан бөгөөд Японы Ибараки мужид байрладаг. Хөшөө 1993-2008 оны хооронд дэлхийн хамгийн өндөр хөшөөнд тооцогддог байжээ.

4.Statue of Belief

Итгэлийн хөшөө нь 106 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр Шивагийн хөшөө юм. Энэ нь Энэтхэгийн Ражастан хотод байрладаг бөгөөд 2020 онд нээлтээ хийсэн.

3.Laykyun Sekkya 

Лайкюн Секкья 115.8 метр Буддагийн хөшөөг 2008 онд Мьянмарын Сагаинг дүүрэгт босгож байжээ.

2.Spring Temple Buddha

Хаврын сүм Будда 128 метрийн өндөртэй Буддаг дүрсэлсэн хөшөө бөгөөд дэлхийн хоёр дахь том хөшөө юм. Тус хөшөө Хятадын Хэнань хотод байрладаг бөгөөд 2008 онд баригдаж дууссан.

1. Statue of Unity

Эв нэгдлийн хөшөө 182 метр өндөртэй 2018 онд баригдаж дууссан. Тус хөшөө Сардар Валлаб Бхай Пателийг дүрсэлсэн бөгөөд дэлхийн хамгийн өндөр хөшөө юм. Энэхүү хөшөө нь Энэтхэгийн Гужарат мужид байрладаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>