Украинд туслахаар шийдсэн Орос сэтгүүлчийн Нобелийн шагнал 103 сая долларын үнэ хүрчээ

66

Украинд туслахаар шийдсэн Орос сэтгүүлчийн Нобелийн шагнал 103 сая долларын үнэ хүрчээ

 

Оросын "Новая газета" сонины Ерөнхий редактор, Нобелийн энх тайвны шагналт Дмитрий Муратов шагналаа зарж, олсон мөнгийг Украины дүрвэгчид, шархадсан хүмүүс болон нэн даруй эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүүхдүүдэд зарцуулахаар болсон. Тэрбээр энэ шийдвэрээ дайн эхэлснээс сарын дараа буюу гуравдугаар сарын 22-ны өдөр нийтэд зарлаж байв.

 

Муратов шагналаа дуудлага худалдаагаараа зарна гэж мэдэгдэж байсан юм. Улмаар энэ дуудлага худалдаа даваа гарагт АНУ-д болж, Муратовын Нобелийн шагналыг 550 мянган доллараас эхлэн дуудаж, 103,5 сая доллараар зарагджээ. Түүний шагналыг ийм өндөр үнээр хэн авсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Муратов дуудлага худалдаанаас олсон бүх мөнгийг Украины дүрвэгчид очсон улс орнуудад хандивлахын тулд ЮНИСЕФ-д шилжүүлэхээр болжээ.

 

Энд дуулгахад, Дмитрий Муратов "ардчилал, энх тайвны гол нөхцөл болох сэтгэн бодох эрх чөлөөг хамгаалах хүчин чармайлт гаргасныхаа төлөө" Энх тайвны шагнал хүртэх болсон талаар 2021 оны 10 дугаар сарын наймны өдөр зарлаж байлаа. Энэ шагналыг хүртсэн буй Оросын дөрөв дэх иргэн болсон Муратовд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн баяр хүргэж байгаагүй. Кремлийн нэрийн өмнөөс Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баяр хүргэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/541297

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.