ОЛОН ӨНГӨ: Нийслэлийн иргэн

81

ОЛОН ӨНГӨ: Нийслэлийн иргэн

 

Ихэнх улс орны нийслэлийн иргэд жаахан дээгүүр харцтай байдаг нь үнэн. Манайд ч ийм хандлага байдаг. Хөдөөний хэдийгээ “орк” хэмээн хочилно. 1970 оны дундуур ЗХУ-ын “Пионерская правда” сонин дээр нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан байдаг. Тус сонин олон сая уншигчдынхаа дунд “Нийслэлийн иргэн гэж хэн бэ” гэсэн зохион бичлэгийн уралдаан зарлажээ. Тус уралдаанд түрүүлсэн пионер нь Сибирийн нэгэн жижиг тосгоны сурагч байсныг уншигчид хожим л мэдсэн гэдэг. Тэр охин нийслэлд хэзээ ч ирж үзээгүй бөгөөд зөвхөн баримтат коногоор л Москваг төсөөлдөг байж.

Тэрээр “Москвачууд бол гайхамшигт хүмүүс. Тэнд манай улсын сорууд амьдарч, манай социалист орныг дэлхийн тэргүүний улс болгосон. Москвад хулгай, хог, хараал, гудманд нулимах, манай тосгон шиг архичид  байдаггүй. Удахгүй манай тосгон ч тийм болно гэдэгт би итгэдэг. Москвагийн иргэн бүр жилд нэг удаа мавзолей, их театр, төв номын сангаа эргэж, долоо хоног бүр кино үзэж бассейнд сэлдэг нь социалист иргэний жинхэнэ хэв маяг мөн” гэж бичсэн нь зохион бичлэгийн  уралдаанд  түрүүлэхэд хүргэжээ.

Тухайн үед Москва тийм байгаагүйг тэр охин том болоод мэдсэн л байх. Гэхдээ нийслэлийн иргэд тийм байх нь юу нь буруу байх вэ. Харин манай нийслэлийнхэн...

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.