"Аажуу явбал аяндаа хүрнэ" гурван сарын аяныг эхлүүллээ

58

"Аажуу явбал аяндаа хүрнэ" гурван сарын аяныг эхлүүллээ

 

Тээврийн цагдаагийн албанаас хийсэн судалгаагаар Монгол Улсад зам тээврийн ослоор сүүлийн 10 жилийн хугацаанд 4593 иргэн амь насаа алдаж, 11212 иргэн гэмтэж хөдөлмөрийн чадвараа алджээ. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас “Аажуу явбал аяндаа хүрнэ” арга хэмжээг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүллээ. Арга хэмжээ ирэх есдүгээр сарын 20-ны өдрийг  хүртэл гурван сарын хугацаанд үргэлжлэх аж.

Аяны нээлтийн үеэр зам тээврийн ослоор амиа алдсан 4593 хүний дурсгалд зориулж энэ тооны бөмбөлөг, зам тээврийн ослын хор уршгийг таниулах зорилгоор осолд өртсөн 12 тээврийн хэрэгслийг талбайд байршуулжээ.

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн, жолооч биш хүнд жолоо шилжүүлэх зэрэг байна. Тухайлбал, энэ оны эхний таван сарын байдлаар 195 хүн нас барж, 1087 хүн гэмтэж бэртжээ.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай учир иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас  гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгт анхаарал хандуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.