“Долоогийн бүлэг”, НАТО-гийн удирдагчид Оросын эсрэг шинэ арга хэмжээний талаар хэлэлцэнэ
БЕРЛИН. /DW/. Удахгүй Европт болох "Долоогийн бүлэг”, НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтуудаар Орост шахалт үзүүлэх шинэ саналуудын талаар хэлэлцэнэ.
"Бид Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой багц саналуудыг гаргах болно” гэж АНУ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.