Хөгжлийн бэрхшээлтэй охиноо хөнөөсөн эмэгтэйд 6 жилийн ял оноолоо

267

Хөгжлийн бэрхшээлтэй охиноо хөнөөсөн эмэгтэйд 6 жилийн ял оноолоо

 

(БНСУ) Хөгжлийн бэрхшээлтэй охиноо хөнөөж, улмаар амиа хорлохыг завдсан 54 настай эмэгтэйд Ансан дахь Сувон дүүргийн шүүх өнгөрөгч баасан гарагт зургаан жилийн хорих ял ноогдууллаа. 

Нэрийг нь нууцалж буй эмэгтэй өнгөрөгч гуравдугаар сард 22 настай охиндоо нойрсуулах эм үхлийн тунгаар өгчээ. Үүний дараа өөрөө ч мөн уг эмнээс уун амиа хорлохыг завдсан бөгөөд түүний хүү гэрт нь ирснээр уг хэрэг ил болсон байна. 

Сэжигтэн ухаан орсныхоо дараа "Охиндоо нойрны эм өгсний дараа өөрөө ч мөн үхэхийг хүссэн" хэмээн мэдүүлжээ. Талийгаач төрөлхийн тархины саажилттай байсан бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдартай болох нь оношлогдоод байсан аж. 

Нөхрөөсөө тусдаа 30 орчим жил тусдаа амьдарч хүү, охин хоёроо ганцаар асардаг байсан сэжигтэн амьдралаа залгуулахын тулд өөр хотуудад очин ажил хийдэг байсан гэнэ. Хүүгээ гэрлэснээс хойш өвчтэй охиноо ганцаар асрах болсон тэрээр охиноо тусгай хэрэгцээт хүмүүсийн асрах газарт өгөх санхүүгийн боломжгүй байсан тухайгаа дурдсан байна. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>