Улстөрийн “уйтгар”-ыг Н.Энхбаяр үргээх үү

321

Улстөрийн “уйтгар”-ыг Н.Энхбаяр үргээх үү

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ. Мэдээж Ажлын хэсэгт улстөрийн бүх намын төлөөллийг багтаахыг чухалчилсан бололтой.

Харин “толгойлогч” нь хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилох захирамжийг долдугаар сарын 27-нд захирамж гаргасан байна.

Түүний хувьд цагтаа толгойлж явсан МАХН-аа татан буулгаж, МАН-тай нягтрах нэрээр нөхөн сонгуульд хүү Э.Батшугарыгаа сойх эрх авч, хүслээ гүйцээсэн. Тэгвэл энэ удаа МАН-д “өрөө төлөх”, өөрийн далд хүслээ гүйцээхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг толгойлж байна гэсэн үг.

Учир нь, энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг албан тушаалтай холбоотой зүйлсийн тухай яригдаж буй. Тиймээс Н.Энхбаяр МАХН-д өөрийг нь дэмжиж байгаад өдгөө гудамжинд лааз өшиглөж яваа нөхдөө улстөрд эргүүлэн авч ирэх гэсэн давхар бодол өвөртөлсөн гэж хардах хүмүүс ч байгаа юм.

Ямартай ч цагтаа ёстой л хурууныхаа үзүүрийг имрэх төдийд улстөрийг бужигнуулж явсан Н.Энхбаяр одоо төвхнүүлнэ хэмээн намуудын төлөөллийг тойруулан суугаа бололтой.

https://erennews.mn/article/56613

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>