Үзэсгэлэнт сайхан Рашаан хот

395

Үзэсгэлэнт сайхан Рашаан хот

 

 ӨМӨЗО-ы Хянган аймгийн баруун хойд хэсэг, Их Хянганы нурууны баруун өмнөд бэлд байрлах Рашаан хотын бүтэн нэр нь Халуун Рашаан юм. Нийт 7408.7 метр квадрат талбайтай, дөрвөн талаараа Хөлөнбуйр хот, Хорчин баруун гаран өмнөд хошуу, Монгол Улс болон Шилийнгол аймагтай хиллэдэг. Тус хот нь нийт 68 мянган хүн амтай, Монгол, Хятад, Хотон, Манж зэрэг 13 үндэстэнтэй. Монгол Улс хоорондын хилийн шугам нь 94 орчим км бөгөөд Хятадын Рашаан-Монголын Сүмбэр боомт нь улирлын чанартай ажилладаг.

 Их Хянган нурууны ойн бүс дэх Рашаан хот нь эко орчинтой, далайн түвшнээс дээш 1100 метрт оршдог. Ойр орчмын хотуудтай тээвэр хийхэд тохиромжтой, Манжуур, Хайлаар, Жалан айл, Улаанхот, Шилийнхот болон бусад газруудын аялал жуулчлалын нөөцийг нэгтгэх стратегийн төв цэг болж Өвөр Монголын аялал жуулчлалын алтан бүс гэгдэх болсон юм.

   Сүүлийн жилүүдэд Рашаан хот аялал жуулчлалын нөөц бололцоондоо түшиглэн, Рашаан-Чайхэ аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, Хайшэнь булгийн амралтын газар зэрэг олон сайхан аялал жуулчлалын бүсийг байгуулжээ.

   Тус хотод одоогийн байдлаар Рашаан, Хоосон гуу зэрэг үндэсний ойн хоёр цэцэрлэгт хүрээлэн, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн геопарк нэг, үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн гурав, 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар нэг, 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар хоёр бий.

   Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж ирэв. Одоогоор дэлхийн жишигт нийцсэн бүхий л төрлийн аялал жуулчлал, улирлын чанартай аялал жуулчлал, өндөр чанартай аялал жуулчлалыг хөгжүүлэхийн дээр олон улсад нэр хүндтэй, дотоодын нэгдүгээр зэрэглэлийн аялал жуулчлалын чиглэлийг бий болгохоор хичээж байна.

   2014 оны 01-р сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рашаан хоттой танилцахдаа "Рашааны байгаль бүх улиралд үзэсгэлэнтэй байдгаараа аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйтэй гэж байв. Хянган аймгийн захиргаа, намын хорооны ажлын алба Ши Жиньпин даргын заавар, шаардлагыг сайтар хэрэгжүүлж, Рашааныг аймгийн аялал жуулчлалын хөгжлийн чиглүүлэгч болгохоор ажиллаж байна.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Найруулагч: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>