Хятадад газар хөдлөлтийн улмаас 46 хүн амиа алдлаа

280

 

Хятадад газар хөдлөлтийн улмаас 46 хүн амиа алдлаа

 

Хятадын баруун хэсгийн Сычуань мужид өчигдөр /2022.09.05/ 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 46 хүн амиа алджээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг аврахад бүх хүчээ дайчлахыг уриаллаа.

Хятадын газар хөдлөлтийн төв сүлжээний газраас мэдээлснээр, чичирхийлэл Төвөдийн баруун хэсэгт мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт 16 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлт болсон хэсэгт зэргэлдээх мужуудаас аврагчдыг дайчлан ажиллаж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Байгалийн гамшгийн улмаас 16 хүн сураггүй алга болжээ. Хятадын дарга Си Жиньпин "Хүмүүсийн амийг аврах, хохирлыг багасгах нь гол даалгавар юм” хэмээгээд анхаарал болгоомжоо алдахгүй байхыг уриалжээ.

Газар хөдлөлтийн голомтод 580 орчим аврагч ажиллаж байгаа аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>