Гэм буруугүй хар арьстныг цаазалсандаа уучлал эрэв

231

Гэм буруугүй хар арьстныг цаазалсандаа уучлал эрэв

 

Их Британийн Уэлсийн цагдаагийн газар 70 жилийн өмнө гэм буруугүй хүнийг цаазалсан алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ.

"The Guardian” хэвлэлд мэдээлснээр, Сомали гаралтай Их Британийн иргэн Махмуд Маттан гэгчийг 1952 онд дүүжилжээ. Гурван хүүхдийн эцэг, 28 настай түүнийг Лили Вольперт гэгч эмэгтэйг Кардифф хотын хувцасны дэлгүүрт хэрцгийгээр хөнөөсөн гэж буруутгажээ.

Махмуд эцсээ хүртэл өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байсан аж. Түүнийг хэрэгт холбогдолгүй гэдгийг нь олон хүн гэрчилснээс гадна түүнийг буруутай гэдгийг нь нотлох ганц баримт байгаагүй. Тэр мөн англиар тун муу ярьдаг байсан ба өмгөөлөгч нь хүртэл шүүх хурлын үеэр түүнийг "хагас соёлжсон зэрлэг хүн” гэж байжээ. Гурван хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа дан цагаан арьстнуудаас бүрдсэн тангарагтнуудын шүүх цаазын ял оноосон байна.

Түүний эхнэр Лаура гурван хүүгийн хамт 46 жилийн турш уйгагүй хөөцөлдсөний эцэст 1998 онд хэргийг нь сэргээлгэсэн байна. 2001 онд Махмудыг буруугүй гэж цагаатган, ар гэрийнхэнд нь бага хэмжээний нөхөн төлбөр олгосон байна. Харин албан ёсоор одоо л уучлалт гуйж байгаа нь энэ аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>