Ван И: Тайванийг "тусгаар тогтнуулж", Хятадыг хагалан бутаргах ажиллагаанд эрс шийдэмгий цохилт өгнө
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад Хэргийн сайд Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцон илтгэл тавьж, Тайваний асуудлаарх Хятадын байр суурийг илэрхийлсэн байна.
Хятад улс "Нэг Хятад" зарчмыг гуйвшгүй хамгаалах нь өөрийн улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж буй төдийгүй Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг ч бататгаж, түүнчлэн хөгжиж буй орнуудын олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болох дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг хамгаалж буй явдал юм.