Энэ засгийн “зангуу” нь Ч.Хүрэлбаатар болох юм байна
Уг нь энэ Засгийн газрыг “...Зангарагтай сайд нараас бүрдлээ” гэсэн. Тэднийг “...Том төслүүдийг гялалзуулах нь дээ” гэцгээсэн. Гэвч өнгөрсөн хорь гаруйхан хоноход олонх сайдын хариуцсан төслүүд шальтай хөдөлсөн ч үгүй. Яв янзандаа л байна. Харин “хушууны хэрэг”-т нэлээд нь холбогдчихов. Зарим нэг нь засгаасаа бүр явчихлаа. Үлдсэн хэд нь “хушуу”-наас гадна Ч.Хүрэлбаатар шиг төрийн эрх мэдлийг хувийн харилцаандаа ашиглаад байж болзошгүй нөхдүүд бол “...Том төслүүд хэрэгжинэ” гэж найдаад бүр ч нэмэргүй гэсэн үг.