|
Видео

Шинэ мэдээ

ТАКСИНЫ ЖОЛООЧИЙН МАШИНЫГ ХАЙЖ БАЙНА

Өнгөрөгч зургааны өглөө үүрээр дөрөв таван цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоогоос 22 настай таксины жолооч М гэх залууг мэсний шархтай байдалтай байхад нь цагдаагийн албаныхан олсон байна.

Гэмт этгээд жолоочийг хутгалан, УНЗ 22-17 улсын дугаартай хар хөх Toyota will машинг авч зугтсан ажээ. Машины обудны хүрээ, хаалганы эмжээр нь шар өнгөтэй, гупер нь хормойтой зэрэг онцлох шинж тэмдэгтэй юм байна. Сэжигтэй этгээдийг үзсэн харсан хүн байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэх буюу 102, 89063555,96070666 дугаарын утсанд хандана уу. Мөн цагдаагийн байгууллагаас иргэдийг орой үдшийн цагаар таньж мэдэхгүй хүн машиндаа суулгахдаа болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.